Хэвлэх DOC Татаж авах
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД   МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                        Дугаар 103                                                                                                                                             Улаанбаатар хот

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД

МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Суат” ХХК /Ж.Адалбек/-д үүрэг болгосугай.

3.Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг “Суат” ХХК / Ж.Адалбек/-д даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд даалгасугай.

 

ДАРГА           Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН        Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ