A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Гүний ус" ХХК /Ж.Энхчимэг/-д даалгасугай.

3. Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Гүний ус" ХХК /Ж.Энхчимэг/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ