A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2020 оны 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ТЗЭ-дэд зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ