- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бүтээгдэхүүний жагсаалт)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 214
Улаанбаатар хот
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.13, 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд болон үнийн зохиомол хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Бат-эрдэнэ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A