A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 995

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журамд заасны дагуу биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ /Б.Өлзийбаяр/-д даалгасугай.

3.Журам батлагдсантай холбогдуулан холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулан Хороогоор батламжлуулахыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН