


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 24 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны 02 дугаарт нийтэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “сонгуулийн” гэсэн үгийг орхигдуулсан тул 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 03 дугаарт залруулсан.
