Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЦЭРЛЭГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                               Дугаар 02                                                                                                                              Халбан

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин өрх болон мал бүхий этгээдийн малын тоо толгойд

ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд дор дурдсан хэмжээгээр тогтоосугай.

Адуу- 500 төгрөг,

Үхэр- 500 төгрөг,

Тэмээ- 500 төгрөг,

Хонь- 200 төгрөг,

Ямаа- 400 төгрөг.

2. Малын тоо толгойд ногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Н.Анхбаяр), Татвар хураагч (Н.Ганжуур) нарт даалгасугай.

3. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид, иргэд татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчдөд, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэдэд уриалсугай.

4. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                     Б.БҮД