Хэвлэх DOC Татаж авах
СҮХБААТАР СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН  ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМАГ

СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                      Дугаар А/09                                                                                                                Хайлаастай

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН

ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрийн газрын төлбөрийн итгэлцүүрийг 1 дүгээр, газар ашиглалтын зориулалтаас хамааруулан газрын суурь үнэлгээ, төлбөрийн бүсийн хил хязгаарыг 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглагчаар, газрын татварыг өмчлөгч тус бүрээр шинэчлэн ногдуулж, орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газрын даамал /Г.Мөнхдэмбэрэл/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Батхүрэл/-д даалгасугай.

4.Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг сумын Засаг дарга, Газрын даамал, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                              Г.ХҮРЭЛСҮХ