Хэвлэх DOC Татаж авах
УЛААН-УУЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

УЛААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                Дугаар 04                                                                                                                                                          Төгөл

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д” дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 6.2 дахь заалт, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдээс тэмээг 100 төгрөг, адууг 300 төгрөг, үхэрийг 100 төгрөг, хонийг 100 төгрөг, ямааг 300 төгрөг байхаар албан татвар ногдуулж, өрхийн ам бүл тутамд 1 иргэнээс тэмээг 1 толгой, адууг 1 толгой, үхэрийг 3 толгой. хонийг 5 толгой, ямааг 5 толгойд ногдох албан татварын хувь хэмжээг 0 төгрөг байхаар, малын тоо толгойн албан татварын журманд нийцүүлэн тус тус тогтоосугай.

2.Тогтоогдсон хувь хэмжээг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт болон малын тоо толгойн албан татварт ногдуулах, төлөх, тайлагнах журамд нийцүүлэн зарцуулахыг төсвийн Ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга (Б.Гантулга), Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга (Б.Хишигсүрэн), Засаг даргын Тамгын газрын Татварын улсын байцаагч (Ө.Батмөнх) нарт үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчид, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан, албан хаагчид, иргэдэд уриалсугай.

4 Уг тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.

5.Гарсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Б.Далайбаяр)-т даалгасугай.

 

 

ДАРГА                                         Б.ДАЛАЙБАЯР