Хэвлэх DOC Татаж авах
ТӨМӨРБУЛАГ СУМЫН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                              Дугаар 04                                                                                                                              Жаргалант

 

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 02 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай

2.Малын тоо толгойн албан татвараас сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сумын Засаг дарга /Г.Бямбасүрэн/, Санхүүгийн албаны дарга /Б.Уранмандал/ нарт, орлогыг хууль тогтоомжид заасны дагуу сумын орлогод төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч /Х.Даваачулуун/-д үүрэг болгосугай.

З.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл баталсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд, ААН, байгууллага/-д мэдэгдсүгэй.

4.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д даалгасугай.

5.Малын тоо толгойн албан татварын ногдуулалтын хувь хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг ЗДТГ-ын дарга /Г.Нямханд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д үүрэг даалгасугай.

 

 

ДАРГА                                      Т.ЭРДЭНЭБАТ