Хэвлэх DOC Татаж авах
ТӨМӨРБУЛАГ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                 Дугаар 07                                                                                                                  Жаргалант

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,

ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 02 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга 1.мкв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээ, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын код, газар ашиглалтын зориулалтыг 1 дүгээр, хот тосгон, бусад суурин газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилийн цэсээр 1 бүстэй байхаар тогтоож 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Бямбасүрэн/-д даалгасугай.

3.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Бямбасүрэн/, Газрын даамал /Х.Нямрагчаа/ нарт, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний ногдуулалтад хяналт тавьж, орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Татварын улсын байцаагч /Х.Даваачулуун/-д даалгасугай.

4.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл баталсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд, ААН, байгууллага/-д мэдэгдсүгэй.

5.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д даалгасугай.

6.Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

7.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг ЗДТГ-ын дарга /Г.Нямханд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д үүрэг даалгасугай.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                                 Т.ЭРДЭНЭБАТ