Хэвлэх DOC Татаж авах
НАЛАЙХ ДҮҮРГИЙН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ  АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                        Дугаар 03/03                                                                                                                               Улаанбаатар хот

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар татвар ногдуулахаар тусгагдсантай холбогдуулан Налайх дүүргийн малчин болон мал бүхий иргэдийн өмчилж буй малын тоо толгойд  албан татвар ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгосугай.

 

 

ХУРЛЫН ДАРГА                             П.НАРАНТУЯА