Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 228

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.2, Цөмийн энергийн тухай хуулийн  9.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг цацрагийн ослоос хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

3. Цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах шаардлагыг цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад тавьж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т үүрэг болгосугай.

4. Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалт, дадлагыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-д тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                              Л.ОЮУН-ЭРДЭНЭ