A

A

A

Бүлэг: 1979

/СЗХ-ны 2018 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ДАНС БАЙРШУУЛАХ, САНГИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                Дугаар 337               Улаанбаатар хот

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 21.3 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.“Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх зарцуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Даатгалын газар /С.Ганболд/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газарт тус тус даалгасугай.


ДАРГА Д.БАЯРСАЙХАН


Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авав.
Хууль зүй, дотоод хэргийн яам