Хэвлэх DOC Татаж авах
ӨГИЙНУУР СУМЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ

ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр                                                                                                                                  Дугаар 05

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь

1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчин өрх бүрийн өмчилж байгаа малын тоо толгойд "0" төгрөгөөр ногдуулах малын тооr хоёрдугаар хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

3.Энэ тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөн.

4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/-д үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                                      А.БАЯНМӨНХ