A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 11 сарын 10

№ 427

Улаанбаатар хот

                                                                            ДЭЭД ШҮҮХИЙН 1993 ОНЫ 49 ДҮГЭЭР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Татварын хууль тогтоомжийн зарим актын зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 1993 оны 49 дүгээр тогтоолын (цаашид "тогтоол" гэх) зарим заалтыг сүүлийн үед батлагдсан Татварын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      1. 49-р тогтоолын нэг дэх хэсгийн 3 дугаар заалтыг дор дурьдсанаар өөрчилсүгэй.

      "3.  Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан "Татвар ногдох зүйлийн тоо, хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан" гэдгийг "Татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийн тоо хэмжээг нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан мэдээ, иргэний бодлого, татвар тодорхойлох хуудсанд тусгахдаа тооны үйлдэлд алдах, хуурамч буюу алдаатай тооцоог үндэслэх, тооцооны болон бусал техник хэрэгслийг буруу ашиглах, мэдлэг чадвар дутагдах, хайхрамжгүй хандах буюу зориудын бус хэлбэрээр бууруулсныг" ойлгоно.

      2. Тогтоолын хоёр дахь хэсгийн 10 дугаар заалтын дараа дор дурьдсан агуулгатай 16 12, 13, 14 дүгээр заалт нэмж, 11, 12, 13, 14 дүгээр заалтыг 15, 16 17, 18 дугаар заалт болгосугай.

      "12. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан "Албан татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлснээ нуух" гэснийг "нуух" гэдэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, тэдгээрээс олсон орлого данс, бүртгэл, татварын мэдээ, тайлан тэнцэл, иргэний орлого татвар тодорхойлох хуудсанд тусгахгүй байх, татвараас зайлсхийх зорилгоор шилжүүлэх, данс, тооцооны болон бусад аргаар далдлах, татварын тооцоо хийхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байх,  устгаж үгүй болгох, тэдгээрийг хуурамчаар үйлдэх, кохих зөвшөөрөлгүйгээр бусдын нэр, хаяг, баримт бичиг, түүний дотор аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон зөвшөөрлийг ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг ойлгоно.

      13. "Мөн зүйл, хэсгийн... тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх" гэдэгт нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, иргэний орлого, татвар тодорхойлох хуудсанд татвар ногдох орлого, эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ тоо хэмжээг санаатайгаар бууруулан тусгаж татварын албанд мэдээлсэн эсвэл мэдээлэхээр завдсан үйлдлийг ойлгоно.

      14. "Мөн зүйл, хэсгийн"... албан татвар төлөхгүй оргон зайлах" гэдэгт татвар ногдох орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ зэрэг татвар ногдох зүйлдээ татвар төлөхгүйн тулд улсын татвар төлөгчийн бүртгэлд бүртгүүлэхгүй байх, бүртгэх байгууллага болон татварын албанд мэдэгдэлгүйгээр нэр, оршин байгаа газраа өөрчлөх, ийнхүү өөрчилсөн тухайгаа мэдэгдэхгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх зэрэгүйлдлийг хэлнэ.

       15. "Мөн зүйл, хэсгийн өөр бусад хэлбэрээр" гэдэгт татварт төлбөл зохих мөнгийг өөр зориулалтаар ашиглах, татварын албанаас үл марга журмаар татварын төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татвар төлүүлэх, татвар төлөх хугацаа тогтоож өгөх, эд хөрөнгөнд үзлэг хийх, битүүмжлэх, тооллого хийх, алжын зураг авах зэрэг хууль ёсны ажиллагаанд элдэв хэлбэрээр саад учруулах замаар албан татвар төлөхгүй байх, татварын өр төлбөрийг барагдуулахаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбогдсон хуульд заасан арга хэмжээг хууль бусаар тасалдуулах, саатуулах зэргийг хамааруулна. 

      3.Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дансалсан болон битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн буюу хураагдвал зохих эд хөрөнгийг нуусан завшсан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлтэй давхар зүйлчилж байсугай.

      Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаар тогтоолд "Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр тогтоолын "11 дүгээр зүйлд..." гэснийг "Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр тогтоолын 15, 16 дугаар зүйлд..." гэж өөрчилсүгэй.  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ