Хэвлэх DOC Татаж авах
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 03 сарын 19 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 27

    Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Нийгмийн  бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР