Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 250 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 87

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2021 онд түүхэн тэгш ой тохиох түүхэн үйл явдал болон зарим салбар, байгууллага”-ын жагсаалтад дор дурдсан агуулгатай 12, 13 дахь заалт тус тус нэмсүгэй.

12. Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил
13. Монгол Улсад орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жил
 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                     Х.НЯМБААТАР