A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017.02.24-ний өдрийн 1-1/887 дугаар албан бичгээр сангаас хасалт хийсэн/

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

"АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТҮР ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 209 Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. “Аудитын чанарын хяналтын түр журам” - ыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газар /даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч П.Наранцэцэг/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Н.Удаанжаргал/-д тус тус даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 11 сарын 01-ны өдөр хүлээн авав.