Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (“Прокурорын мэргэжлийн дүрэм”, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2018 оны 01 дүгээр

сарын 31-ний өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

                                                                       

                                                                                               

Дүрэм, журам батлах тухай

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

1. “Прокурорын мэргэжлийн дүрэм”-ийг 1 дүгээр, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН

 ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН

     БАТТУЛГА