Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЭЛ СУМЫН  МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН

ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр                                                                                                                                                Дугаар 07                                                                                                                            Оргил

 

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Сумын хэмжээнд мөрдүүлэх малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга /Б.Төрбат/-ын мэдээлэл, өргөн мэдүүлсэн шийдвэрийн төслийг хэлэлцээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дугээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

 

д/д

Малын төрөл

1 тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/

1

Тэмээ

1000

2

Адуу

1000

3

Үхэр

1000

4

Хонь

200

5

Ямаа

300

 

2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төсвийн орлогод төвлөрүүлэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Төрбат/-д даалracyгай.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд буртгүүлэн, мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Мөнхжаргал/, Хууль, эрх зүйн мэргэжилтэн /Ц.Эрдэнэчулуун/, Татварын улсын байцаагч /С.Атарцэцэг/ нарт хариуцуулсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

 

             ДАРГА                      Г.ЧИНГИС