Хэвлэх DOC Татаж авах
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ


1998 оны 8 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 143



Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Бүх аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогыг арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж 1998 оны 10 дугаар сард багтаан явуулахыг Үндэсний статистикийн газрын дарга Ч.Даваасүрэнд зөвлөсүгэй..


2.Бүх аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого явуулахтай холбогдуулан өөрийн нутаг дэвсгэр дээр оршиж байгаа буюу харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудаа нэр, хаяг, байршлаар нь тогтоосон жагсаалт гарган, улсын тооллогод бүрэн хамруулах, орон тооны бус ажлын хэсэг байгуулж тооллогын ажилд татан оролцуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Билэгт болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай..


З.Бүх аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулахтай холбогдож гарах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.


4.Тооллогын дүнг гаргаж, бизнесийн регистрийн нэгдсэн сан байгуулах ажлын үндсэн чиглэлийг 1998 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Үндэсний статистикийн газрын дарга Ч.Даваасүрэнд зөвлөж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР