Хэвлэх DOC Татаж авах
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН   ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                                           Дугаар 50                                                                                                                             Улаанбаатар хот

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН

 ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд мөрдөгдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын захирал /Б.Ганзориг/-т даалгасугай. /Зөвлөлийн 2021 оны 90 дүгээр тогтоолоор мөрдөж эхлэх хугацааг хойшлуулсан./

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг “УС-ДУ” ОНӨААТҮГ /Б.Ганзориг/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 30 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2020 оны 88 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт дахь төсөвт байгууллагын тарифтай холбогдох хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т тус тус даалгасугай.

 

ДАРГА                                   Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                                Л.БОЛД

   Ж.ДАВААЦЭРЭН

   Г.ЦОГТСАЙХАН

  Ч.ЭРДЭНЭЧИМЭГ