Хэвлэх DOC Татаж авах
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН  ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                                          Дугаар 52                                                                                                                                  Улаанбаатар  хот

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд мөрдөгдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ /Ш.Чинболд/-т даалгасугай. /Зөвлөлийн 2021 оны 90 дүгээр тогтоолоор мөрдөж эхлэх хугацааг хойшлуулсан./

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ /Ш.Чинболд/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 123 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.                                    

 

ДАРГА                                   Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                                Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ