Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛ, ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                 Дугаар А/94, А/493                                                                                                          Улаанбаатар

ТУШААЛ, ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг  тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтын шаардлагад нийцээгүй, эрх зүйн зөрчил үүссэн тул Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 1999 оны “Дүрэм батлах тухай” 89/А-55 дугаар хамтарсан тушаал, захирамж, мөн Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2000 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 80/А-35 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

   

ЗАМ, ТЭЭВРИЙН

ХӨГЖЛИЙН САЙД    Л.ХАЛТАР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР