Хэвлэх DOC Татаж авах
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2000 оны 01 сарын 28 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 17

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

            Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүсмэл материалд гаалийн татвар ногдуулах болсноос хойш удаагүй, нэгэнт батлагдсан хуулийн үйлчлэл амьдралд нийцэж байгаа эсэхийг судлахгүйгээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА                        Р.ГОНЧИГДОРЖ