Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр                                                                                                                                                                                                                      
Улаанбаатар хот

Дугаар 102           

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан журмыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хэрэгжүүлэх ажиллагаанд мөрдөж ажиллахыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиалагч нарт даалгасугай.

3. Батлагдсан журмын дагуу захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланд хяналт тавьж, шинжилгээ үнэлгээ хийж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Сангийн сайдын 2018 оны 281 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                        Б.ЖАВХЛАН