Хэвлэх DOC Татаж авах
АГНАХ, БАРИХ АН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АГНАХ, БАРИХ АН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ


2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 263



Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


2004 онд тусгай төлбөртэйгээр болон соёл урлаг, судалгаа шинжилгээний зэрэг тусгай зориулалтаар угалз 80, тэх 281, харсүүлтий 62, халиун буга 40, бор гөрөөс 40, цагаан зээр 100, зэрлэг гахай 10, саарал чоно 16, шилүүс мий 8, ус, намаг, ой, хээрийн агнуурын шувуу 1200, хулангийн азарга, гүү, шар үнэг, хярс, мануул мий, халзай дорго, ёл шувуу тус бүр 1 толгойг агнуулах, мануул мий 10 толгойг амьдаар бариулахаар тогтоосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Байгаль орчны сайд У.БАРСБОЛД