Хэвлэх DOC Татаж авах
БАЯНДЭЛГЭР СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ  УСТГАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ, ХОГ ХАЯГДЛЫН  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН

БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                                   Дугаар 06                                                                                                                             Баяндэлгэр уул

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ

УСТГАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ, ХОГ ХАЯГДЛЫН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хураан авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлт, төвлөрүүлэлтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган тогтоолын хэрэгжилт, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд нэгээс доошгүй танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга /З.Дэлгэрцэцэг/-д даалгасугай.

4. . Энэ тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ё.Батхуяг/-д даалгасугай

5. .Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.     

 

ДАРГА                           Ц.ЭНХТҮВШИН