Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5403 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр                                                                                                                    Дугаар 09                                                                                                                   Улаанбаатар  хот

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                  А.АРИУНЗАЯА