A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын үйлдвэр, төрийн өмчийн төсөвт байгууллагын албан томилолтоор ажиллагсдын хоногийн хоолны зардлын хэмжээг үнэ тарифын өөрчлөлт болон амьжиргааны түвшинд нийцүүлэн Сангийн яамнаас тогтоож байх нь зүйтэй гэж үзэж албан томилолтын зардал олгох тухай зааврыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэхийг Сангийн яаманд даалгасугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулж "Албан томилолтын тухай" Сайд нарын зөвлөлийн 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Сангийн сайд Д.БАЗАРХҮҮ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын үйлдвэр, төрийн өмчийн төсөвт байгууллагын албан томилолтоор ажиллагсдын хоногийн хоолны зардлын хэмжээг үнэ тарифын өөрчлөлт болон амьжиргааны түвшинд нийцүүлэн Сангийн яамнаас тогтоож байх нь зүйтэй гэж үзэж албан томилолтын зардал олгох тухай зааврыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэхийг Сангийн яаманд даалгасугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулж “Албан томилолтын тухай” Сайд нарын зөвлөлийн 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Сангийн сайд Д.БАЗАРХҮҮ