A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АРХИВЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 9 дүгэр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Архивын салбарт шинэчлэл хийх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын архивын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх бэлтгэлийг энэ онд багтаан хангах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.

2.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 1995 онд зохион явуулсугай.

Үүнтэй холбогдуулан уг үзлэгийг зохион явуулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж Засгийн газарт 1994 онд багтаан танилцуулахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт үүрэг болгосугай.

З.Архивын баримтыг хадгалах, сэргээн засварлах, хамгаалалтын хувь бий болгох, мэдээлэл хайх ажилд орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нэвтрүүлэх арга хэмжээг 1995 оноос эхлэн дэс дараатай авч хэрэгжүүлэхийн хамт архивын албаны тогтолцоог боловсронгуй болгох саналыг энэ онд багтаан бэлтгэж Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Улсын архивын хэрэг эрхлэх газрын жил жилийн төсөвт тусгаж байхыг Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-д тус тус даалгасугай.

4.Архив, албан хэргийн мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг Хууль зүйн болон холбогдох бусад яам, газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын яам /Н.ӨЛЗИЙХУТАГ/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ