A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ХУГАЦАА, ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Авто тээврийн тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг хавсралт ёсоор баталсугай

2. Шинэ авто тээврийн хэрэгслийг эхний 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД