A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТОМАШИН ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 148

Төсвийн хөрөнгийг хэмнэх болон Төр, засгийн үйлчилгээний авто баазын парк шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг бий болгох зорилгоор "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төр, засгийн үйлчилгээний авто баазын автомашин түрээслүүлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "жич" гэдгийн "а/"-д ". . . Дэд бүтцийн хөгжлийн болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Тамгын хэлтэст тус бүр 4 хүртэл, бусад яамдын Тамгын хэлтэст тус бүр 2 хүртэл .. ." гэсэн хэсгийг " Дэд бүтцийн хөгжлийн болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Тамгын хэлтэст тус бүр 2, бусад яамдын Тамгын хэлтэст тус бүр 1" гэж өөрчилсүгэй. /Засгийн газрын 1997 оны 173 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамыг энэ тогтоолын заалтад хамааруулахгүй байхаар тогтоосон/.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА