Хэвлэх DOC Татаж авах
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ


1998 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 172



“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай” Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Гэгээрлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Гэгээрлийн хяналтын улсын алба”, “Соёл, урлагийн газар” гэсэн Засгийн газрын агентлагуудыг одоогийн орон тоо, төсөвт багтаан тус тус байгуулсугай. /2000 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Гэгээрлийн улсын хяналтын албаны дүрмийг хавсралтын ёсоор баталсугай./2000 оны 176 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


З.Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэгт даалгах нь:


а/Агентлагийн тухай хууль батлагдан гарах хүртэл Соёл, урлагийн газрын түр дүрмийг баталж мөрдүүлсүгэй;


б/сэргээн засварлах урланг түүх, соёлын дурсгалт зүйлийг бэхжүүлэх, сэргээн засварлах үүрэгтэйгээр одоогийн орон тоо, төсөвт нь багтаан шинээр зохион байгуулж Соёл, урлагийн газрын харьяанд ажиллуулсугай.


4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Боловсролын улсын хяналтын дүрэм батлах тухай” Засгийн газрын 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол, “Соёлын өв хамгаалах төв байгуулах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ