A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН БАЙДАЛД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ

1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Ажилгүйдэл, ядуурлын байдалд энэ оны 4 дүгээр сарын 15-нд багтаан энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан журмын дагуу улсын хэмжээний үзлэг явуулж дүнг энэ оны эхний хагаст Засгийн газарт танилцуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/, Улсын статистикийн газар /Б.ЦЭНД-АЮУШ/-т даалгасугай.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ажилгүйдэл, ядуурлын байдалд үзлэг явуулж дүнг нь 5 дугаар сарын 1-ний дотор Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ирүүлэхийн хамт хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар орон нутагт зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаархи тайланг жил бүр 12 дугаар сарын 15-ны дотор Хүн амын бодлого,хөдөлмөрийн яаманд ирүүлж байсугай;

б)хүн амын ажилгүйдэл, ядуурлын байдалд хийсэн үзлэгийн дүнг үндэслэн орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, байгалийн баялаг ашиглах замаар энэ тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаас цөөнгүй ажлын байр шинээр бий болгох, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй хөгжүүлэх хөдөлгөөнийг дэмжиж өрнүүлэх тодорхой ажил зохион байгуулж, энэ оны эцэс гэхэд ажилгүйдлийг тухайн аймаг, нийслэлийн хөдөлмөрийн нөөцийн 5 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авсугай;

в)ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлж, олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, жижиг үйлдвэр хөгжүүлэх болон ажил эрхлэлтэд туслах сангаас орон нутагт хуваарилан олгож байгаа хөрөнгийг ашиглаж ажилгүй, ядуу иргэдийг малжуулах, зам, гүүр, барилга байшин засварлах, худаг малтах, хашаа барих, хадлан тэжээл бэлтгэх зэрэг олны хүч шаардагдсан цаг үеийн ажилд тэднийг өргөн оролцуулах замаар өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд тус дэмжлэг үзүүлж ажилласугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ