A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн тооллогыг 2011 оны 4 дүгээр сарын 15-наас 2011 оны 5 дугаар сарын 15-ны хооронд багтаан явуулсугай.

2. Аж ахуйн нэгжийн тооллогыг зохион байгуулах Улсын комиссыг хавсралт ёсоор байгуулсугай.

3. Аж ахуйн нэгжийн тооллого явуулахтай холбогдуулан нутаг дэвсгэртээ орших аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, байршлын жагсаалт гаргаж тооллогод бүрэн хамруулах, татвар төлөгчдийн бүртгэлийг цэгцлэн, хүрээг өргөжүүлэх, тооллогын ажлын хэсэг байгуулах арга хэмжээ авч, холбогдох дэмжлэг үзүүлэн ажиллахыг бүх шатны Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарт даалгасугай.

4. Тооллогын дүнг нэгтгэн 2011 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Улсын комисс (С.Баярцогт)-т даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын

Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР