A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 306

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тагнуулын ерөнхий газрын харьяа "Барилга импекс" төрийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2. Төрийн өмчийн эд хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдах, татан буугдсан үйлдвэрийн газрын өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД