Хэвлэх DOC Татаж авах
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 289



Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хавсралт 9-ийн стандарт 8.17-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон) 


2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 52 дахь заалт нэмсүгэй:



  52 Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

                                                                                                                                              “.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                     


С.БАТБОЛД



Зам, тээвэр, 


барилга, 


хот


байгуулалтын сайд                                                                           Х.БАТТУЛГА