A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ТООЦООТ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлалтай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын (хуучин нэрээр) харьяанд ажиллаж байсан Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын захирлыг томилон, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ