


АВТОМАШИН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
19 9 9 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 183
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслзн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Батлан хамгаалах зориулалтаар ашиглахаар нөөцөлсөн "ГАЗ 66" маркийн ачааны авто-машинаас 3-ыг Баянхонгор аймгийн зудтай байгаа Гурванбулаг, Заг, Жаргалант суманд балансаас балансад шилжүүлэн өгөхийг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
