A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 315

Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2011 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮН,ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнг газар зүйн мэдээлэлтэй холбосон нэгдсэн сан бүрдүүлж, энэ оны 12 дугаар сард багтаан хэрэглэгчдэд хүргүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, үндэсний ангилал, код нэвтрүүлэх, мэдээллийн сангуудын уялдааг хангах арга хэмжээ авахыг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.

3. Тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг нэгбүрчлэн судалж, тэдгээрийн бүртгэлийг хуульд нийцүүлэн цэгцлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нарт даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР