Хэвлэх DOC Татаж авах
БАГАХАНГАЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАГАХАНГАЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны З дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 29



Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн санхүүгийн чадавхийг дээшлүүлж, үйл ажиллагааг нь тогтворжуулах, Дэлхийн банкны BESAC хөтөлбөрийн төслийн судалгааны ажлын эхлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Улсын төсвөөс 1992-1995 онд олгосон зээлийн үлдэгдэл 101,1 сая төгрөгийг хүүгийн хамт Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн тайлан тэнцлээс чөлөөлөн төлбөрийг төвлөрсөн төсвийн шууд хөрөнгө оруулалтад тооцохыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ