A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЙР ХУДАЛДАХ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

Төрийн болон оронд нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооны эзэмшилд байгаа төв байр, сургалт судалгааны төвийн байрыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасны дагуу Монголын залуучуудын холбоонд зохих журмын дагуу үнэлж худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монголын залуучуудын байгууллагын өмчийн тухай" Засгийн газрын 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР