A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЙР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 267



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дугаар хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн өмчийн 2 дугаар байрны “А” хэсгийг Засгийн газрын 10 дугаар байр болгон “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын нэгдсэн байр”-ны зориулалтаар Төр, засгийн, Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мэдэлд шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


2. Төрийн өмчийн 2 дугаар байрны “А” хэсгийг Засгийн газрын 10 дугаар байр болгосонтой холбогдуулан эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн авах, ерөнхий эзэмшигчийг томилох, байрны ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД