Хэвлэх DOC Татаж авах
БАНГКОКЫН ТУНХАГЛАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНГКОКЫН ТУНХАГЛАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ


1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 62



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.”Хүүхдийн сайн сайхны төлөө” Бангкокын Тунхаглалыг хүлээн зөвшөөрч, “Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-т тодотгол хийж уг Тунхаглалын зорилттой нийцүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай.


2.Тунхаглалд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ


ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.СОНИН