A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНК, САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 83

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн орлого, зарлага, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, гааль, татвар зэрэг улсын төсвийн төлбөр тооцооны холбогдох дансыг төлбөрийн чадвартай, аймаг, сумдад үйлчилгээ хүргэх сүлжээ бүхий арилжааны банкуудад 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс байршуулах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

2.Харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг тухайн банкинд байршуулсан дансны үлдэгдэлд хүү тооцох зарчмаар төлбөр хийх гэрээ байгуулж ажиллахыг төсвийн захирагч нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт тайлагнахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ