Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ БАРИЛГЫН АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНКНЫ БАРИЛГЫН АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ


1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 69



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Банкны өр барагдуулах албанд шилжүүлсэн хуучин Ардын банкны дутуу баригдсан барилгыг Төрийн өмчийн хороонд шилжүүлж, түүнийг ашиглалтад оруулахад шаардагдаж буй 950 /есөн зуун тавин/ сая төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.


2.Банкны барилгыг 1997 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгч, Засгийн газарт учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРөНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН


САНГИЙН САЙД П.ЦАГААН