A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчийн оролцоотой арилжааны банкууд дахь төрийн өмчийн төлөөллийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай..

2.Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх явцад хяналт тавьж ажиллах, төрийн өмчийн оролцоотой банкуудын зээлийн өрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Батчулуун, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР