Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ТУХАЙ


2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 74



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Татварын өрөнд ХОТШ банкинд авсан одоо Үндэсний татварын ерөнхий газрын мэдэлд байгаа Хан-Уул дүүрэгт байрлах агуулахын барилга (гурван ширхэг), аж ахуйн тоосгон хашаа, салаа төмөр замыг Төрийн өмчийн хороонд шилжүүлсүгэй.


2. Энэхүү барилга байгууламжийг зах зээлийн үнэлгээгээр үнэлж, дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН